Дайныг хэрхэн зогсоохыг Бразилийн ерөнхийлөгч мэднэ

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

Дайныг хэрхэн зогсоохыг Бразилийн ерөнхийлөгч мэднэ

Дайныг хэрхэн зогсоохыг Бразилийн ерөнхийлөгч мэднэ

Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаро өчигдөр /2022.07.17/ Орос, Украины дайныг хэрхэн зогсоох аргыг мэднэ гэж хэлжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөж буй бөгөөд энэ үеэрээ түүнд саналаа хэлнэ гэв.

“Би Зеленскийд юу бодож буйгаа хэлнэ. Дайныг хэрхэн зогсоож, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг би мэднэ. Гэхээ би өөр хэнд ч үүнийгээ хэлэхгүй” гэж Болсонаро сэтгүүлчдэд хэлжээ. “Аргентин ба Их Британийн дайн 1982 онд хэрхэн дууссан, түүнтэй адил шийдлээр энэ дайныг дусгах боломжтой” гэж тэр нэмж хэлсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Аргентин, Их Британи улсууд 1982 онд Атлантын далайн өмнөд хэсэгт орших Фолкландын арлуудын бүрэн эрхт байдлын төлөө богино хугацааны мөргөлдөөн дэгдээсэн. Тодруулбал, 1982 оны дөрөвдүгээр сард Аргентины цэргүүд Их Британийн хяналтад байдаг арлууд дээр газардсанаар уг мөргөлдөөн эхэлжээ. Их Британи хариуд нь арлыг эргүүлэн авахаар тэнгисийн цэргээ илгээсэн. Зэвсэг муутай аргентин цэргүүдэд боломж бага байсан тул хоёр сарын дараа бууж өгч байв.

Болсонаро ирэх Даваа гаригт Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөжээ. Зеленский энэ урилгыг уриалгахан хүлээж авч, тэр даруй зөвшөөрсөн байна. Дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бразилийн ерөнхийлөгч ОХУ-д айлчилсан юм.  Тэрбээр өнөөг хүртэл энэ дайнд төвийг сахисан байр суурьтай байна.

Бразилийн Гадаад харилцааны сайд энэ долоо хоногийн эхээр мэдэгдэл хийхдээ, Оросоос аль болох их хэмжээний дизель түлш худалдаж авахыг эрмэлзэж байна гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж