Билл Гейтс хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

Билл Гейтс хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна

Билл Гейтс хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна

Билл Гейтс өөрийн хөрөнгөнөөсөө 20 тэрбум ам.долларыг “Билл ба Мелинда Гейтсийн сан” руугаа шилжүүлэх болжээ. Тэрбээр энэ мөнгийг Украины дайн, тахал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа сорилтуудад зарцуулна гэв.

Дэлхийн хамгийн том буяны байгууллагуудын нэг тус санг Билл Гейтс хуучин эхнэр Мелинда Франц Гейтстэй хамт 20 жилийн өмнө үүсгэн байгуулсан. Цар тахлаас өмнө жил бүр зургаан тэрбум орчим ам.долларыг дэлхийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, боловсрол зэрэгт зарцуулдаг байсан. Тэгвэл 2026 он гэхэд энэ тоог есөн тэрбум хүргэнэ гэж тооцоолж байна.

Билл Гейтс, Мелинда Гейтс нар 2021 оны тавдугаар сард салсан бөгөөд хоёр жилийн хугацаанд хамтран санг удирдана гэж зарласан. Гэвч шүүх хурлын төгсгөлд Мелинда Гейтс огцорч, Билл Гейтсээс нөхөн төлбөр авахаар болжээ.

114 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс өдгөө “Bloomberg”-ээс гаргасан индексээр дэлхийн дөрөв дэх баян хүн юм. Түүний хөрөнгийн ихэнх нь “Microsoft” компанийн хувьцаатай холбоотой. Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас гарна гэдгээ Лхагва гаригт мэдэгдсэн. Тэрбээр, “Би өөрийн баялгийг нийгмийн амьдралыг сайжруулахад зарцуулна” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж