Кайли Женнер хүүхдүүдийнхээ өрөөг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

Кайли Женнер хүүхдүүдийнхээ өрөөг танилцуулав

Кайли Женнер инстаграмынхаа ээлжит бичлэгээр хүүхдүүдийнхээ өрөөг танилцуулав. Дөрвөн настай Сторми болон нялх хүүгийн өрөөг түүний инстаграмын 357 сая дагагч үзжээ.

Хүүхдүүдийн өрөө бүхэлдээ минимал загварын тавилга сэлттэй бөгөөд  дэгжин хувцаснууд, тоглоом, ном зэрэг өрөөстэй байв. Тухайлбал, жижиг модон морь, тоглоомон галт тэрэг, сүлжмэл сагс, бяцхан модон сандал ширээ зэрэг байжээ. Өрөөнөөс хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан хэсэг  бол Стормигийн хувцасны шүүгээ байв. Охины шүүгээнд 311 ам.долларын үнэтэй “Fendi” брэндийн саравч, 675 ам.долларын ягаан “Prada” малгай, 2650 ам.долларын үнэтэй “Louis Vuitton” волейболын бөмбөгний тор, 390-590 ам.долларын “Gucci” сандаал, углаашнууд байжээ.

Кайли Женнер өнгөрсөн сард аавуудын баярын өдрөөр Травис Скотт, Сторми нарын зургийг инстаграмдаа хуваалцсан. Энэ зураг нь хоёр цаг хүрэхгүй хугацаанд 4.2 сая гаруй хүнд таалагджээ.

Тэрбээр бага хүүгээ энэ оны хоёрдугаар сарын 2-нд төрүүлсэн. Бяцхан хүүдээ анх Уолф буюу чоно гэсэн утгатай нэр өгсөн боловч хэдхэн хоногийн дараа нэрийг нь сольсон. Учир нь бяцхан хүүгийн зан чанарт чоно тохирохгүй байсан гэж тухайн үед “People” сэтгүүл бичиж байв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж