ОУ-ын математикийн олимпиадаас манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

ОУ-ын математикийн олимпиадаас манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

ОУ-ын математикийн олимпиадаас манай сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн 63-р олимпиад Норвеги улсын Осло хотноо долдугаар сарын 6-16 өдрүүдэд үргэлжилж байна. Монголын баг цахимаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч, багийн дүнгээр 104 орноос 29-р байранд шалгарсан өндөр амжилт гаргалаа. Гурван хүрэл медаль нь мөнгөн медалиас ганцхан оноогоор дутсан маш чанартай хүрэл медалиуд аж.

Монголын математикийн олимпиадын хорооны мэдэгдэлд “Олимпиадад амжилттай оролцсон сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар, тусалж дэмжсэн эцэг эх, найз нөхдөд нь баяр хүргэе! Манай сурагчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоолоо. Манай багийн өмнөх дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулж чадлаа. Сурагчдаараа бахархаж байна. (Манай улс 1964 онд анх оролцохдоо 169 оноо авч байсан, гэхдээ энэ үед найман сурагч оролцдог байсан тул шууд харьцуулах боломжгүй.)

Энэ жилийн бас нэг онцлог гэвэл Шинэ Зеланд улсын оролцогч Xe (James) Hu манай багтай хамт цахимаар оролцож, манай олимпиадад олон улсын өнгө нэмж өглөө. Жэймс 29 оноогоор мөнгөн медаль авлаа, баяр хүргэе.

Багийн ОУМО-ын хөндлөнгийн ажиглагчаар сайн дураараа ажилласан Matus Faro-д олимпиадын хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Биднийг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Хамтдаа математикийн шинжлэх ухааныг эх орондоо улам илүү хөгжүүлье” гэжээ.

Тус багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар У.Батзориг нар тус тус ажиллажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж