Ашиглалтаас гарсан газрын тосны цооногийг гайхамшиг болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

Ашиглалтаас гарсан газрын тосны цооногийг гайхамшиг болгожээ

Ашиглалтаас гарсан газрын тосны цооногийг гайхамшиг болгожээ

Ашиглалтаас гарсан 450 тонн газрын тосны цооногийг 10 гаруй метр өндөр хүрхрээтэй, мод, барималаар чимэглэсэн цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргажээ.

Тодруулбал, 35 метр өндөр тус байгууламжийг Лхагва гаригт Недерландаас хөлөг онгоцоор авчирсан байна. Одоо Их Британийн Сомерсет хотын Вестонд байгууламжийг байрлуулжээ. Байгууламжийг "See Monster" нэртэй урлагийн бүтээл болгохоор төлөвлөжээ.

Дөрвөн давхар байгууламж баригдаж дууссаны дараа 6000 хөдөлгөөнт хэсгээс бүрдсэн олон тооны барималууд, амфитеатр, өргөн нэвтрүүлгийн студитэй болно. Мөн шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй байх юм. Энэ нь наймдугаар сараас аравдугаар сар хүртэл далайн эрэг дээр байх бөгөөд  салгаж, дахин угсрах боломжтой.

Өрмийн машин нь Хойд тэнгист 30 жил, сүүлийн 12 сар Нидерландын усан онгоцны үйлдвэрт байжээ. Энэхүү төсөл нь "Newsubstance" студийн санаа байсан.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж