Турк: Түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

Турк: Түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Турк: Түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Туркийн баруун өмнөд Датча хойгт ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй салхины улмаас орон сууцны хороололд тархсан түймрийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна.

Урьдчилсан шалгалтаар Лхагва гаригийн үд дунд цахилгааны трансформаторт гал гарсан болохыг Ойн аж ахуйн сайд Вахит Киришчи хэллээ. "Бидний ажлыг хүндрүүлж байгаа зүйл бол салхины нөлөө бөгөөд түүний чиглэл, эрчмийг урьдчилан тааварлах боломжгүй байна" гэв.

Туркийн Гамшгийн удирдлагын газраас мэдээлснээр, хойгийн хүн ам сийрэг суурьшсан хэсгүүдэд түймэр дэгдэж, 450 орчим айлын орон гэр, 3530 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Мугла мужийн захирагчийн албанаас мэдээлснээр, түймэрт 17 байшин, 728 га газар өртжээ.  Тэгвэл Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн хэлснээр, өчигдөр /2022.07.14/ өглөөний байдлаар 19 хүн түймэрт өртөж, есөн хүн эмчлүүлж байна.

Гал унтраах ажилд 10 онгоц, 20 нисдэг тэрэг, шөнийн цагаар ажиллах боломжтой нэг нисдэг тэрэг оролцжээ.

Хэт халуунд нэрвэгдсэн Франц, Португал зэрэг улс орон ой хээрийн түймэрт өртөөд байна. Хүний ​​хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь халууны давалгааг улам хүчтэй болгож байна гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж