"Их-20"-ийн уулзалтад Орост орон зай байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.15-нд нийтлэгдсэн

"Их-20"-ийн уулзалтад Орост орон зай байхгүй гэв

"Их-20"-ийн уулзалтад Орост орон зай байхгүй гэв

ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн дэлхий дахинд сөрөг нөлөө үзүүлж буй тул энэ долоо хоногт болох "Их-20"-ийн уулзалтад Оросын эрх баригчдад оролцох орон зай байхгүй гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өчигдөр /2022.07.14/ хэллээ.

Тодруулбал, Йеллен "Их 20"-ийн бүлгийн санхүүгийн албаны хүмүүсийн уулзалтын үеэр энэ мэдэгдлийг хэлэв. Мөн эрчим хүчний үнэ, хүнсний аюулгүй байдалд асар их нөлөөлсөн Орос улсад хариуцлага тооцохыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.

Энэ уулзалтад Орос оролцох нь ажил хэрэгч бус үйлдэл гэдгийг тэр онцлоод, харин Украины Сангийн сайдыг уулзалтад угтан авахыг тэсэн ядан хүлээж байгаагаа дурдав.

Оросын нефтийн үнийг хязгаарлахын тулд эрчим хүчний үнийг бууруулж, дэлхийн нефтийн урсгалыг хадгалахад тус дөхөм үзүүлнэ гэж Йеллен хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
8
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж