Танилц: Түүхт ойгоор улсын начин цол хүртсэн бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2022.07.14-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадам 2022 - Ардын хувьсгалын 100 жил

Танилц: Түүхт ойгоор улсын начин цол хүртсэн бөхчүүд

Танилц: Түүхт ойгоор улсын начин цол хүртсэн бөхчүүд

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас олон шинэ улсын цолтнууд төрлөө. Тавын даваанд нийт 64 бөх барилдсанаас аймгийн цолтой 14 нь улсын начин гэх эрхэм цолны эзэн болов.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

  1. Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл,
  2. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Бэгзийн Мижидсүрэн,
  3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл,
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Навааны Хүрэлсүх,
  5. Булган аймгийн Могод сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Энх-Амгалан,
  6. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс,
  7. Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Энхбатын Сумъяабат,
  8. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Очирбатын Түмэн,
  9. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Эрдэнэбатын Нямаа,
  10. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Батдоржийн Сосорбарам,
  11. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Хүрэлбаатарын Оргилболд,
  12. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх Өлзийсайханы Батзул,
  13. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Батжаргалын Лхагвадорж,
  14. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Энхтүвшингийн Батмагнай.

Харин начин цол хүртсэн хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзнээр Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат аймгийн заан Э.Батмагнай тодорлоо. 2001 онд төрсөн тэрбээр тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунаж, ийнхүү улсын цолтны эгнээнд нэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж