Украин Хойд Солонгостой харилцаагаа таслав

Хуучирсан мэдээ: 2022.07.14-нд нийтлэгдсэн

Украин Хойд Солонгостой харилцаагаа таслав

Украин Хойд Солонгостой харилцаагаа таслав

Украины зүүн хэсэгт орших Оросын талыг баримтлагч хоёр “ардын бүгд найрамдах улс”-ыг Пхеньян хүлээн зөвшөөрсний улмаас Украин Умард Солонгостой харилцаагаа таслав.

Пхеньян зүүн Украин дахь өөрсдийгөө тунхагласан хоёр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь ил болсны дараахан Лхагва гаригт Киев харилцаагаа таслах шийдвэр гаргасан юм.

Украины Гадаад хэргийн яам цахим хуудаснаа “Бид энэ шийдвэрийг Пхеньян Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах гэсэн оролдлого гэж үзэж байна” гэж мэдэгджээ. Хойд Солонгос Украины Донбасс дахь Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) гэсэн хоёр нутаг дэвсгэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь Орос, Сирийн дараагаар дэлхийд гурав дахь орон болж байна.

Хойд Солонгосын  төрийн мэдээллийн агентлаг болох Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй босогчдын хяналтад байгаа бүс нутгийг хүлээн зөвшөөрч, хоёр бүс нутаг дахь "өөрийн түншүүд"-д захидал илгээсэн гэж мэдэгдэв.

Чое тэдгээр улстай тусгаар тогтнол, энх тайван, найрамдлын үзэл санааны дагуу улс хоорондын харилцааг хөгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж Пүрэв гаригийн  өглөө “KCNA” мэдээлэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж