Шри-Ланка: Дэг журам тогтоохын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.14-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: Дэг журам тогтоохын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ

Шри-Ланка: Дэг журам тогтоохын тулд шаардлагатай бүх зүйлийг хийнэ

Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викремесингхэ Лхагва гаригт  эсэргүүцэгчид түүний оффис руу дайран орсны дараа цэргийнхэнд "дэг журмыг сэргээхийн тулд шаардлагатай бүхнийг хийхийг" тушаажээ.Викрмесингхэг тус улсаас дүрвэсэн Ерөнхийлөгч Готабая Ражапакса Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Гэвч тус хоёр тэргүүнийг огцрохыг  шаардсан эсэргүүцлийн жагсаал дахин эхлэв.  Шри-Ланка сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том эдийн засгийн хямралд нэрвэгдсээр байна.

Олон хүн хямралд Ражапаксагийн засаг захиргааг буруутгаж, тавдугаар сард Ерөнхий сайд болсон  Викремесингхэг асуудлын нэг хэсэг гэж үздэг.

Эсэргүүцэгчид долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа төрийн өндөр хамгаалалттай барилга руу нэвтэрчээ.  Энэ удаад Ерөнхий сайдын өрөө байв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр эзлэгдсэн ерөнхийлөгчийн албан ёсны өргөөний өмнөх дүр зураг адил  цуурайтаж, Ерөнхий сайдын өрөөнд байсан хүмүүс тансаг буйдан дээр тухлан зургаа даруулж байна.  Бусад нь Шри-Ланкийн төрийн далбааг намируулан сандал ширээн дээр зогсож байв.

Ерөнхийлөгчийн хувьд шинэ засаг захиргаа түүнийг баривчлах магадлалаас зайлсхийхийн тулд огцрохоосоо өмнө гадаад руу зугтахыг хүссэн гэж үзэж байна.Гэсэн хэдий ч тэрбээр  огцрох өргөдлөө албан ёсоор ирүүлээгүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж