Үндэсний эрүүл мэндийн агентлаг нь хорт хавдар тусах эрсдэлийг нитрид нэмэгдүүлж байгааг баталсны дараа Франц улс хүнсэндээ тус бодисыг хэрэглэхээ зогсоохоор болов. Хиам, боловсруулсан мах үйлдвэрлэгчид нитрид агуулсан бүтээгдэхүүн боловсруулхыг зогсоох аж.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2018 онд боловсруулсан махаар дамжин залгисан нитрат, нитритийг бүдүүн гэдэсний хорт хавдартай холбосон тайланг Францын “Anses” судалгааны төв дахин баталсан байна. Энэ хоёр бодис нь өндгөвч, бөөр, нойр булчирхай, хөхний зэрэг бусад хорт хавдартай холбоотой байж магадгүй гэж “Anses” мэдэгдэв. Тус агентлаг нитрат, нитритийг хамгийн бага хэмжээгээр бууруулахыг зөвлөжээ.
Нитратыг тариалангийн ажилд бордоо болгон ашигладаг бол нитритийг хадгалах хугацааг уртасгах, чанасан хиаманд ягаан өнгөтэй болгох зорилгоор боловсруулсан маханд өргөн ашигладаг.
Францын хүмүүсийн хэрэглээний зуршилд үндэслэн хүн амын 99 хувь нь нитрит эсвэл нитратын хоногийн зөвшөөрөгдөх тунгаас хэтрээгүй гэж Ансесын мэдэгдэв. Үүний дараа засгийн газар эхний ээлжид бүрэн хориг тавих үндэслэлгүй гэв.
Гэхдээ аль болох хорт бодисыг хасах зорилготой төлөвлөгөөг намар их хуралд танилцуулна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Энэхүү арга хэмжээ нь Францын парламент өнгөрсөн хоёрдугаар сард боловсруулсан маханд нитритийн хэрэглээг аажмаар бууруулах зорилготой хуулийн төслийг боловсруулхаас эхлэлтэй.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ