Еврогийн ханш ам.доллараас доош орлоо

Хуучирсан мэдээ: 2022.07.14-нд нийтлэгдсэн

Еврогийн ханш ам.доллараас доош орлоо

Еврогийн ханш ам.доллараас доош орлоо

Украинд болж буй дайн нэгдсэн мөнгөн тэмдэгтийг унагаснаар еврогийн ханш сүүлийн 20 орчим жилд анх удаа ам.доллараас бага болтлоо унав.Валютын зах дээр нэг еврог 0.998 ам.доллараар худалдах нь өдрийн арилжаагаар 0.4 хувиар буурсан байна.

Орос улс Европын эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлаж магадгүй гэх таамаглалын дараа  евро бүсийн эдийн засаг уналтад орох магадлалыг нэмэгдүүлсэн. Европын Төв банк хүүгээ өсгөхдөө бусад төв банкуудаас хоцорч, еврогийн ханшийг улам сулруулсан байна. Олон улсын хөрөнгө оруулагчид тухайн валютаар үнэлэгдсэн хөрөнгөө илүү их өгөөжтэй гэж үздэг тул холбогдох төв банк хүүгээ өсгөхөд валют өсөх хандлагатай байдаг юм.

Мөн сүүлийн саруудад ам.долларын ханш чангарсан. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөж, хөрөнгө оруулагчид  хямралын үед ам.долларын хөрөнгөө найдвартай газар хадгалах болсон нь ханш өсөхөд нөлөөлсөн байна. Валютын ханш сулрах нь евро бүсийн орнуудын импорт, ялангуяа түүхий нефть зэрэг доллараар үнэлэгддэг барааг илүү үнэтэй болгоно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж