ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей долдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар энэхүү айлчлалыг хийж буй юм.
Айлчлалын үеэр Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгууллаа.
Шинээр байгуулсан санамж бичигт Монгол Улс болон ЮНЕСКО нь геологийн шинжлэх ухаан, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсад анх удаа геопарк байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн, Монгол Улсын “Дижитал үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Холбоотой мэдээ