Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” спортын бэлтгэлийн төвд БНХАУ, БНСУ, Монголын боксын баг тамирчдын Олон Улсын хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна. Энэхүү бэлтгэл сургуулилт долдугаар 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Олон улсын энэхүү бэлтгэлд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчдаас гадна үндэсний шигшээ багторох өсөх ирээдүйтэй залуу тамирчдыг ч дуудан оролцуулжээ.
Энэ удаагийн бэлтгэлд БНХАУ-ын шигшээ багийн 52, БНСУ-ын шигшээ багийн 32, Монгол Улсын баг 50 хүний бүрэлдэхүүнтэй багш, дасгалжуулагч, тамирчин оролцож байна. Тус төвийн материаллаг баазыг түшиглэн ийнхүү олон улсын хамтарсан бэлтгэлийг БТСУХ-ны хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын боксын холбоо удирдан зохион байгуулж байгаа юм.
Холбоотой мэдээ