Энэтхэг улс ирэх онд Хятадын 1.4 тэрбум хүн амыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна гэж НҮБ-аас мэдээллээ. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд манай гариг 8 тэрбум хүн амтай болно. Гэхдээ хүн амын өсөлт өмнөх шигээ хурдацтай биш байгаа юм. Одоогийн хүн амын өсөлт 1950 оноос хойшхи хамгийн багаар өсч байгаа аж. Дэлхий 2080-аад онд ойролцоогоор 10.4 тэрбум хүн амтай болж, дээд цэгтээ хүрэх гэж байна гэж НҮБ-аас мэдээлсэн. Гэвч зарим хүн ам зүйчид эрт тохиолдож магадгүй гэж үзэж байна.
Ирэх 30 жилийн өсөлтийн талаас илүү хувь нь Ардчилсан Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман улсад л тохионо. Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай зарим оронд төрөлтийн түвшин 2.1-ээс доош буурснаар хүн амын тоо аль хэдийн буурч байна. Үүнийг "орлуулалтын түвшин" гэж нэрлэдэг гэнэ. Дэлхийн 61 орны хүн ам 2050 он гэхэд дор хаяж нэг хувиар буурна гэж тайланд дурджээ.
Энэтхэгийн хүн ам өссөөр байвал дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Хятадыг гүйцэх нь гарцаагүй.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ