Ховдын хязгаар, Буянтын хөвөөнөөс төрсөн 47 дахь аварга О.Хангай

Хуучирсан мэдээ: 2022.07.13-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадам 2022 - Ардын хувьсгалын 100 жил

Ховдын хязгаар, Буянтын хөвөөнөөс төрсөн 47 дахь аварга О.Хангай

Ховдын хязгаар, Буянтын хөвөөнөөс төрсөн 47 дахь аварга О.Хангай

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүллээ. Ингэснээр Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадмын түрүү бөх тодорлоо. Сонирхолтой нь, Ш.Ванчинхүү арслан мөн Буянт сумын харьяат билээ.

Өдгөө 31 настай О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж, бөх сонирхогчид, нутгийн зон олон нь том цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэхүү урт удаан хүлээлт өчигдөр эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх боллоо.

О.Хангай аваргын амжилтаас дурдвал,

  • 2012 он – Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан цол
  • 2013 он – Бүх цэргийн наадамд тав давж шөвгөрөн “нэмэх” чимэг
  • 2013 он – Ховдын наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж, аймгийн арслан цол
  • 2017 он – Бүх цэргийн наадамд тав давж шөвгөрөн “өсөх” чимэг
  • 2017 он – Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Б.Пүрэвсайхан заан, Э.Оюунболд арслан, аймгийн арслан Б.Серик нарыг тус тус давж, улсын харцага цол
  • 2020 он – Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын дараа чимэг нөхөн хүртсэн
  • 2022 он – Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж, улсын аварга цол

Мөн бага наадам буюу сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа 2014, 2017 онуудад үзүүрлэж байв. Тодруулбал, 2014 оны модон морь жилийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаад, 2017 оны гал тахиа жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамбад тус тус тахим буулгаж байлаа.

Ийнхүү Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө.

Та бүхэн О.Хангай аваргын News.mn сайтад өгч байсан “О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явн” гэх ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж