Шри Ланкын хууль тогтоогчид ирэх долоо хоногт шинэ ерөнхийлөгчөө сонгохоор тохиролцсон. Гэхдээ дампуурсан улс орныг эдийн засаг, улс төрийн уналтаас гаргахын тулд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг шийдэх гэж тэмцэж буй юм. Бүтэн гурван сар үргэлжилсэн хямралын дараа жагсагчид өнгөрсөн Бямба гаригт Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн гэр, далайн эргийн оффис, ерөнхий сайдынхаа албан ёсны ордон руу дайран оржээ.
Тус улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёулаа огцрох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Ражапакса Лхагва гаригт огцорно гэж амласан бол ерөнхий сайд Ранил Викремесингхэ шинэ засгийн газар байгуулагдсаны дараа огцрохоо мэдэгджээ. Ялангуяа Ражапакса болон түүний нөлөө бүхий гэр бүлийнхний эсрэг жагсагчид нэмэгдсээр байгаа аж. Үүний хэрээр тус улсын Ерөнхийлөгчийн ах нарын нэг нь Даваа гаригийн шөнө эх орноо орхин гарахыг завдсан гэж цагаачлалын албаныхан мэдэгдэв.
Иргэд удирдах зөвлөл огцрох хүртэл эсэргүүцлээ үзүүлсээр байх болно гэжээ.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ