Багануурт үер бууж, зургаан айлын гэр усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Багануурт үер бууж, зургаан айлын гэр усанд автжээ

Багануурт үер бууж, зургаан айлын гэр усанд автжээ

Багануур дүүрэгт өнөөдөр (2022.07.12) 14.30 цагийн орчимд 15 минутын турш бороо үргэлжлэн оржээ. Усархаг борооны улмаас тус дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, зургаан айлын гэр, хоёр байгууллагын подвал усанд автсан байна.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлснээр, дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар, холбогдох газрын алба хаагчид айлуудын цахилгааныг салган аюулгүй болгож, усыг шавхан соруулж, даланг сэргээн засварлаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж