Б.Пунсалдулам тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Б.Пунсалдулам тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ

Б.Пунсалдулам тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртлээ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний сурын харваанд өнөөдөр (2022.07.12) шилдэг 16 харваач цэц мэргэнээ сорилоо. Үүнээс эмэгтэйчүүдийн харваанд 180 шигшмэл харваач оролцсоноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртэв.

Тэрбээр 1999 онд Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш С.Ууганзаяагийн удирдлага дор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн байна. Б.Пунсалдулам Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлж, Аймгийн мэргэн цол хүртсэнээр амжилтын буухиа нь эхэлжээ. 2009 оноос аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшийн удирдлага дор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж, улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож ирсэн байна. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тэргүүн байрт орж, Монгол Улсын мэргэн цол хүртжээ.

Үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач боллоо. Гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо.

Харин үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо мөн 39 оноогоор тэргүүн байрт шалгарав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж