“Сармагчин цэцэг өвчний өвөрмөц тохиолдлын эрсдэл өндөр байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

“Сармагчин цэцэг өвчний өвөрмөц тохиолдлын эрсдэл өндөр байна”

“Сармагчин цэцэг өвчний өвөрмөц тохиолдлын эрсдэл өндөр байна”

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа сармагчны цэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, сармагчны цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байгаа. Монгол Улс бол Номхон далайн баруун бүст харъяалагддаг. Энэ бүс нутгийн улс орнуудад тус халдварт өвчин бүртгэгдсэн.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдлийн үнэлгээ хийсэн.

Дотоодод хийсэн хоёр эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна.

Одоогоор энэ төрлийн халдварт өвчинд хийх вакцин гэж тусгайлан заагаагүй. Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж салхин цэцгийн эсрэг вакцин хийнэ гэж зарим хүн ойлгож байна. Гэхдээ тус вакцин нь товлолт учраас бүх хүнд хийх боломжгүй.

Covid-19-ийн нөхцөл байдлын тухайд энэ оны гуравдугаар сараас эхлэн харьцангуй намжиж, хяналтад орсон. Харин сүүлийн хоёр долоо хоногт дараалан тус бүр 900 гаруй тохиолдол батлагдаад байна. Одоогоос сарын өмнөх нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд энэ батлагдаж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь таатай үзүүлэлт биш. Улсын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэж байгаа ч орон нутгийн тухайд авч үзвэл шар болон улбар шар түвшинд шилжсэн аймгууд хэвээр байна. ДЭМБ-аас юу зөвлөж байна вэ гэхээр цаашид ч Covid-19 бүрэн арилахгүй, устахгүй бөгөөд хүн амын дунд тодорхой хэмжээгээр бүртгэгдэж, нутагшмал байдалтай байна. Иймд улс орнууд хяналтад авах боломжтой хэмжээнд батлагдах тоог барих нь чухал. Энэ тохиолдолд заавал цар тахлын үеийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж яарахгүй. Ямартай ч иргэн бүрэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, сахих нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж