"Өвөг дээдсийнхээ үлдээсэн ёс заншлыг цэвэр, ариун авч яваарай!"

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

"Өвөг дээдсийнхээ үлдээсэн ёс заншлыг цэвэр, ариун авч яваарай!"

"Өвөг дээдсийнхээ үлдээсэн ёс заншлыг цэвэр, ариун авч яваарай!"

НЭМЭЛТ: 16.45 ЦАГ

ХХ зууны манлай бөх, Дархан аварга Х.Баянмөнх Монголын ард түмэндээ хандаж үг хэллээ.

ДАХИН НОГООН ЗҮЛЭГТ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ЗОДОГ ШУУДАГТАЙГАА ХҮЧЭЭ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ БОЛЛОО ГЭСЭН ХӨНГӨН МЭДРЭМЖ НАДАД ТӨРЖ БАЙНА

Дархан аварга Х.БАЯНМӨНХ: 

-Их аз хийморьтой үйл явдал. Би өнөөдөр 80 хүрээд, төр ард түмний их баяр наадам 100 наслалаа. Энэ тохиолдол бол засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгөөд, сайхан ёслон тэмдэглэж байгаад би их баяртай байна. Өнөөдөр дахин ногоон зүлэгт талбай дээрээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй боллоо гэсэн хөнгөн мэдрэмж надад төрж байна. Гэхдээ би өөрөө өөртөө хатуу санамж үг хэлж байна. "Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр 68 жил чи хүчээ үзлээ. Ханатлаа барилдлаа. Дэлхийд монгол бөхийнхөө нэрийг ханатал нь мандууллаа. Шинжлэх ухаан, шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ. Болоо юм биш үү, чи" гэж өөртөө хэлээд, зодог тайлж байна.

Цаашдаа миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн өв уламжлал, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их өв соёлыг чамбайхан, чансаатайхан авч явна гэж би найдаж байна. Олон түмэндээ эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай. Бусдын сайн сайхнаар баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан санаатай яваарай. Ард түмэндээ үүрд мөнх жаргал цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе!

МОНГОЛ ТҮМНИЙ ИХ АВАРГА Х.БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛЛАА

Увс аймгийн Хяргас сумын харъяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, харьшгүй хүчит, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Хорлоогийн Баянмөнх зодог тайллаа.

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм. Тэрбээр 1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн билээ.

ИХ АВАРГА Х.БАЯНМӨНХ

1963 оны улсын наадамд 5 давж, Улсын начин

1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж, 2-р байр эзлэн, Улсын заан

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж, Улсын арслан

1968 оны улсын наадамд түрүүлж, Улсын аварга

1971 оны улсын наадамд түрүүлж, Дархан аварга цол тус тус хүртсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

1963 оны улсын наадамд 5 давж, Улсын начин цол

1964 оны улсын наадамд 6 давж, Улам нэмэх чимэг

1965 оны улсын наадамд 8 давж, Хурц гарамгай чимэг

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж, Улсын арслан цол

1967 оны улсын наадамд 8 давж, чимэг

1968 оны улсын наадамд түрүүлж, Улсын аварга цол

1969 оны улсын наадамд 7 давсан

1971 оны улсын наадамд түрүүлж, Дархан аварга цол

1972 оны улсын наадамд түрүүлж, Далай даян чимэг

1973 оны улсын наадамд түрүүлж, Баяр наадмын манлай чимэг

1974 оны улсын наадамд үзүүрлэж, Түмнээс төгөлдөр чимэг

1975 оны улсын наадамд түрүүлж, чимэг

1977 оны улсын наадамд түрүүлж, Үлэмж бадрах чимэг

1978 оны улсын наадамд 7 давж, Улс даяар гайхамшигт чимэг

1979 оны улсын наадамд түрүүлж, Манлайн баясгалант чимэг

1980 оны улсын наадамд 7 давж, Бүхнээс дуурсгалт чимэг

1981 оны улсын наадамд түрүүлж, чимэг

1982 оны улсын наадамд түрүүлж, Тод сонин үзэсгэлэнт чимэг

1983 оны улсын наадамд 7 давж, Бат нягт итгэлт чимэг

1984 оны улсын наадамд 6 давж, Өнөд баясгалант чимэг

1985 оны улсын наадамд 7 давж, Манлайн баясгалант чимэг

1987 оны улсын наадамд түрүүлж, Тунч гарамгай чимэг

1988 оны улсын наадамд 7 давж, Олныг баясгагч чимэг

1989 оны улсын наадамд 7 давж, Бууршгүй хүчит чимэг

1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж, Үлэмж хэтэрхий чимэг

1991 оны улсын наадамд 7 давж, чимэг

1992 оны улсын наадамд 6 давж, чимэг хүртээжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн цолыг бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө дуудаж, үр хүүхэд, ач зээ, шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж