Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 440 хурдан даага бүртгүүлжээ. Түүнээс түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын халтар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнэбаярын хүрэн даага тус тус хурдаллаа.

Эх сурвалж: ТОД МАГНАЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж