Шри ланкачууд ерөнхийлөгчийнхөө гэрт дайран орж, эзэн суужээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Шри ланкачууд ерөнхийлөгчийнхөө гэрт дайран орж, эзэн суужээ

Шри ланкачууд ерөнхийлөгчийнхөө гэрт дайран орж, эзэн суужээ

Шри ланкачууд ууртай байгаа бөгөөд ерөнхийлөгчийнхөө гэрт дайран орж, "Готабая Ражапакса ажлаасаа гарах хүртэл Коломбо дахь албан ёсны байранд нь байх болно" гэж мэдэгджээ. Иргэд түүний харшид ийн хүссэнээрээ эзэн сууж, халуун өдөр усан санд нь сэрүүцэн өнгөрөөх болсон байна. Эсэргүүцэгчид мөн Ерөнхий сайд Ранил Викрмесингхэгийн гэрт дайран орж, олон хүнийг өдөрт хоёр хоолтой болгож чадахгүй байгаа эдийн засгийн сүйрлийн эсрэг жагсаал хийжээ. 

Тус улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн байна. Парламентын даргын хэлснээрРажапакса Лхагва гаригт огцорно гэж мэдээлсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байгаа аж. 

Шри Ланкын ерөнхий сайдын албанаас өнгөрсөн Даваа гаригт "Ражапакса огцрохоо Викремесингхэд нотолсон" гэж мэдэгджээ. Гэвч энэ мэдээлэлд олон хүн итгэхгүй байгаа бөгөөд бодитоор харах хүртлээ итгэхгүй" гэж тус улсын Ерөнхийлөгчийн гэрт жагсагчидтай ярилцаж байсан “Sky News”-ийн сурвалжлагч Николь Жонстон мэдээлсэн байна. 

Тэрбээр "Шри ланкачууд Ерөнхийлөгч, ерөнхий сайдаа огцрох хүртэл тэдний өргөө болон хотын эргэн тойронд байгаа хэд хэдэн чухал барилгуудыг үргэлжлүүлэн эзлэх болно" гэж нэмж ярьжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж