Баяр наадмын урт амралт дуусч, бид эргээд завгүй амьдралын хэмнэлдээ орно. Хэдийгээр наадам дууссан ч онцлох үйл явдал, баяр, өдөрлөг үргэлжилсээр байх нь.
Наадмын дараа хаана, ямар онцлох үйл явдлууд биднийг хүлээж байна вэ?
- Долдугаар сарын 15-наас 17-ны хооронд Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Торгоны зам- Хархорум хот” аялал жуулчлал, соёлын өдөрлөг,
- Долдугаар сарын 15, 16-нд Дорноговь аймгийн Төхөмийн хөндийд Олон улсын урлаг, технологийн наадам,
- Долдугаар сарын 17, 18-нд Хэнтий аймгийн Батширээт суманд Ёохорын наадам,
- Долдугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Сарлагийн баяр”,
- Долдугаар сарын 22, 23-нд Дундговь аймгийн Говь-угтаал суманд “Морьтой монгол аялал”,
- Долдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Монгол эсгий урлалын баяр”,
- Долдугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн Бат-өлзийн суманд “Сарлагийн баяр”,
- Долдугаар сарын 24, 25-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Чингис фестиваль” хүүхдийн наадам, Галшир суманд “Галширын хурдан адууны баяр,
- Долдугаар сарын 29-нд Төв аймгийн Баянцагаан суманд “Төв түмний цэнгэл наадам”,
- Долдугаар сарын 29, 30-нд Булган аймгийн Могод суманд “Улаанхад хөгжмийн наадам” болно.
- Долдугаар сарын 30-нд Төв аймгийн Алтанбулаг сумын Баянсонгинот малчны бүлэг “Хонины найр” хийнэ.
Г.БҮЖИНЛХАМ
Холбоотой мэдээ