Э.Оюунболд: Би гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд: Би гомдолтой байна

Э.Оюунболд: Би гомдолтой байна

Үндэсний бөхийн гурвын даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг амлан барилдаж, өвдөг шороодсон. Гэвч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж маргаан гарсан тухай бичлэг цахим хуудсаар цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан улсын арслан Э.Оюунболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би гомдолтой байна. Монголын үндэсний бөхийн холбоо миний эсрэг ажиллаж байгаа нь харагдаж байна. Нэгийн даваанд унасан бөх хоёрын даваанд барилдахад хэн ч юу ч хэлэхгүй байгаа юм. Би үүнийг л их гайхаж байна. Уг нь гурвын давааны эхний барилдаанд миний бие давсан. Гэхдээ дахиад барилд гэсэн. Тиймээс дахиж барилдаад, өвдөг шороодсон. Бөхдөө хайртай түмэн минь харж байгаа.

Би аавыгаа алдаад өчигдөр 49 хоног нь өнгөрсөн. Энэ бүхнийг даах сэтгэлийн хат минь хүрэхгүй байна.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн аль талд ажиллаж байгаа юм бэ. Допингийн холбоо нь ч яаж шалгаад байдгийг ойлгохгүй юм. Монголын иргэн бүр хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Одоо надаас юу хүсч байгааг асуумаар байна. Би гомдож байна. Сүүлийн таван жил зааланд барилдахгүй байсаар тавдугаар сараас эхэлж барилдсан. Миний хувьд сэтгэл санаагаар маш их хохирч байна. Би ганцаараа аварга, арслан цолтон болсон биш. Надаас зөвхөн допинг илрээгүй. Тиймээс хяналт шалгалтаа чангатгаж, үнэн зөв байгаасай гэж хүсч байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ТэнэглэлТэнэглэл
28
ЗөвЗөв
22
БурууБуруу
20
ХахаХаха
16
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж