Японы парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл дийлэнх суудал авчээ. Гэвч япончуудын хувьд өмнөх удирдагч Абэ Шинзо алагдсанаас хойш хоёрхон хоногийн дараа санал хураалт болсон тул сэтгэл ханамжтай байсангүй. Либерал Ардчилсан нам болон түүний бага эвслийн хамтрагч Комэйто 248 суудалтай танхимд эзлэх хувиа 146 болгож, эрх мэдэл багатай дээд танхимын суудлын тал хувийг авах санал хураалтад амжилттай оролцсоноор Абэгийн нам ялалт байгуулав.
Гэвч Ерөнхий сайд Фумио Кишида 2025 онд товлосон сонгууль хүртэл албан үүргээ гүйцэтгэх юм. Ингэснээр Кишидад үндэсний аюулгүй байдал, түүний гарын үсэгтэй "Шинэ капитализм" эдийн засгийн бодлого, АНУ-ын боловсруулсан дайны дараах энх тайвныг дэмжсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай намынх нь урт хугацааны зорилго зэрэг урт хугацааны бодлого дээр ажиллах боломж олгох юм байна.
Кишида томоохон ялалтыг талархан хүлээн авсан ч Абэ алагдаж, түүнгүйгээр намаа нэгтгэх хэцүү тул огт инээмсэглэсэнгүй. Тэрбээр "Намын эв нэгдэл юу юунаас илүү чухал" гэж хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: NIKKEI ASIA
Холбоотой мэдээ