Өвдөг шороодсон Э.Оюунболд Ё.Улсболдыг зодохыг завдав

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Өвдөг шороодсон Э.Оюунболд Ё.Улсболдыг зодохыг завдав

Өвдөг шороодсон Э.Оюунболд Ё.Улсболдыг зодохыг завдав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг амлан барилдаж, өвдөг шороодлоо.

Барилдаан дууссаны дараа Э.Оюунболд Ё.Улсболдыг муу хулгайч гэж дуудан зодох гэж дайрав.

Түүний тухайд Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, аймгийн начин Ё.Улсболдыг амлан авсан ч өвдөг шороодсон. Өнөө жил Э.Оюунболд арсланг түрүү бөхийн тааварт яваа гэж олон бөх сонирхогч үзэж байсан ч ийнхүү хоёрын даваанд унаж, хүлээлтэд хүрсэнгүй. Доор даваанд унасандаа уурссан Э.Оюунболд барилдааны дараа аймгийн начин Ё.Улсболдыг зодох гэж дайрчээ. Азаар тэнд байсан бөхчүүд Э.Оюунболд арсланг зогсоож чадав. Допингийн шинжилгээнд хоёр удаа бүдэрсэн ч арбитрын шүүхийн ачаар барилдах эрхээ сэргээлгэж чадсан Э.Оюунболд арслан ийнхүү наадмын зүлэг ногоон дэвжээнээ дахин зохисгүй үйлдэл гаргаж, наадамчин олны дургүйцлийг төрүүлэв.

Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан.

Гурав дахь шаардлага нь үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээлэх тухай байсан бол дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн юм.

Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарч, ийнхүү Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ барилдсан ч иргэд болоод бөх сонирхогчдын дургүйцлийг хүргээд амжлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж