Хүй долоон худаг чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалтай болгов

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Хүй долоон худаг чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалтай болгов

Хүй долоон худаг чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалтай болгов

Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоон худаг руу салдаг уулзвараас хойд чиглэл, 61-ийн гарам хүртэл нэг чиглэлийн зохион байгуулалтад оруулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнөөдрийн тухайд Хүй долоон худаг хэсгийн зогсоолууд 100 хувь дүүргэлттэй байгаа аж.

Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж, Улаанбаатар руу чиглэх үед хойноос урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм байна. Одоогоор хэдэн цагаас хөдөлгөөний урсгалыг хэвийн болгох нь тодорхойгүй байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж, ямартай ч үдээс хойш хүртэл нэг урсгалаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж