“Монголын сайхан орон” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

“Монголын сайхан орон” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна

“Монголын сайхан орон” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэн Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль, түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлж буй юм.

“Монголын сайхан орон” үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, чимэглэх урлагийн 90 гаруй бүтээл дэлгэгджээ. Үзэсгэлэн 2022 оны долдугаар сарын 8-наас 16-ны хооронд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн "Арт галерей"-н үзэсгэлэнгийн танхимаас үзэж сонирхох боломжтой.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж