Б.Энхбаярын халтар соёолон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Б.Энхбаярын халтар соёолон түрүүллээ

Б.Энхбаярын халтар соёолон түрүүллээ
НЭМЭЛТ: 11.00 ЦАГ
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наамдын хурдан соёолонгийн уралдаанд 344 хүлэг мордож, түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Батсуурийн Энхбаярийн халтар соёолон хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Намжилдоржийн Нацагджоржийн хээр халзан үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уугуул Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хүрэн, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Пүрэвийн Бямбацэрэнгийн хонгор халзан соёолон тус тус хуралдлаа.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, 101 ЖИЛИЙН ОЙД 344 СОЁОЛОН БҮРТГҮҮЛЖЭЭ
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газраас цугласан 344 хурдан буян
бүртгүүлж, шандас сорьж байна. Гарааны зурхай руу хөдөлсөн хурдан соёолонгийн дунд Говь-Атай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн улс, бүсийн наадмын гурван айргийн эзэн хурдан хээрээс эхлэн бүсийн уралдааны айраг, түрүүний эзэн олон цуутай хүлэг мордов.

Эх сурвалж: ТОД МАГНАЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж