Тойм: Дахин зодоглосон аварга хийгээд эрэмбийн маргаан

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадам 2022 - Ардын хувьсгалын 100 жил

Тойм: Дахин зодоглосон аварга хийгээд эрэмбийн маргаан

Тойм: Дахин зодоглосон аварга хийгээд эрэмбийн маргаан

Хүчит бөхийн нэг, хоёрын даваа өчигдөр (2022.07.11) боллоо. Тухайн өдрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ БАРУУНЫ МАГНАЙГ БУЛААЛДАЖ, БАРИЛДСАНГҮЙ

Дархан аварга А.Сүхбат барилдахаар бүртгүүлсэн ч зүлэг ногоон дэвжээнээ зодоглосонгүй. Тэрбээр барууны магнайд гарах гэж дархан аварга Г.Өсөхбаяртай барьцаж, эцэстээ барилдсангүй. Ийнхүү зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, барууны магнайд дархан аварга Г.Өсөхбаяр нар гарсан.

АЛДАРТНУУД ӨВДӨГ ШОРООДОВ

100 жилийн ойг хүндэтгэж олон алдартан, олны танил хүн нэгийн даваанд зодоглож, өвдөг шороодлоо. Тухайлбал, Монголын 30 дахь мистер, сумын заан Т.Батнасан, сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Кекүшюзан Д.Батбаяр, Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, аймгийн харцага Ө.Дүүрэнбаяр, олимпийн шагналт байрт Ё.Басхүү зэрэг бөхчүүд барилдсан юм.

БУДИЛААН ҮҮСЛЭЭ

Д.Бумбаяр заан болон залуу бөх Ө.Өсөхбаяр нарын барилдаанд будилаан гарч, засуулын буруутай үйлдлийн улмаас Д.Бумбаяр давжээ. Гэвч энэхүү байдлыг засч залруулан залуу бөх Ө.Өсөхбаярт давааг нь өгч, тус барилдаан дээр ажилласан хоёр залууг энэ удаагийн баяр наадамд ажиллуулахааргүй болжээ.

Мөн улсын харцага Г.Батбаярын учраа Тува бөх Оюун Айдын өөрийнхөө оронд Ө.Бат-Өлзий харцагад унасан Сабудай Шойдун гэх бөхийг дахин барилдуулж будилаан үүсгэв. Угтаа Сабудай Шойдун Г.Батбаяр харцагыг давсан ч будилаан үүсгэн, нэг даваанд хоёр барилдсан гэх шалтгаанаар хасагджээ.

ТУВАГИЙН ГУРВАН БӨХ ХОЁР ДАВАВ

Тува, Буриад, Өвөрмонгол, Халимаг зэрэг Монгол туургатны бөхчүүдээс гурван тува бөх хоёр даваад байна. Тувагийн бөх Монгуш Сылдыс эхлээд улсын начин Р.Даваадалайг, дараа нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг, Тувагийн бөх Сайын Белект эхлээд улсын начин Л.Цэвээнийг, дараа нь улсын арслан Д.Ганхуягийг, Тувагийн бөх Карасал Цэдэн-Очир эхлээд улсын начин Д.Батбаярыг, дараа нь улсын гарьд Д.Рагчааг тус тус давжээ.

ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ ХОЁР ДАВЛАА

Их аварга түүхт ойгоо хүндэтгэн зодоглосон нь наадамчин олныг машид баярлууллаа. Тэрбээр нэгийн даваанд залуу бөх Х.Шаарийхүүг, хоёрын даваанд залуу бөх Д.Батжаргалыг тус тус даваад байна. Харин гурвын даваанд нутгийн дүү, аймгийн арслан Д.Алтанцоожийг амлан авчээ.

НЭГИЙН ДАВААНД БҮДЭРСЭН УЛСЫН ЦОЛТНУУД

Дараах улсын том цолтнууд нэг, хоёрын давааг гэтэлж чадсангүй. Тухайлбал, улсын заан Д.Лхагвасүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, улсын харцага Г.Элбэг нар нэгийн даваанд, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа улсын заан Ц.Мягмарсүрэн, Д.Амгаланбаатар, улсын харцага Г.Алтангэрэл, Д.Бат-Эрдэнэ нар тус тус өвдөг шорооджээ. Мөн сар шинийн барилдаанд түрүүлж, шуугиан тарьж байсан аймгийн заан Э.Мөнхжаргал унасан байна.

Улсын гарьд Б.Гантогтох бүртгүүлсэн ч ирж барилдсангүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж