Хятадууд банкны үйл ажиллагааг эсэргүүцэж, жагсав

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

Хятадууд банкны үйл ажиллагааг эсэргүүцэж, жагсав

Хятадууд банкны үйл ажиллагааг эсэргүүцэж, жагсав

Хятадын Хэнань мужид хэдэн зуун хүн банкны үйл ажиллагааг эсэргүүцэн, жагсаал өрнүүлэв. Тус жагсаал хэрээс хэтэрч, мөргөлдөөн болон хувирчээ. Банкууд дотоод системээ шинэчлэх нэрийдлээр иргэдийн  хадгаламжийг царцаахдаа холбоо барьж мэдэгдээгүй байна.

Ойролцоогоор 39 тэрбум юань (5,8 тэрбум ам. доллар) царцааж, хэдэн зуун мянган хүн хохирчээ.

Хятадын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө зарлана гэж мэдэгдсэн байна. Жагсагчид өнгөрсөн Ням гаригт Хэнань мужийн нийслэл Жэнжоу дахь Хятадын төв банкны довжоон дээр сууж, туг лоозон барьж, хашгирч байжээ.

Хэргийн газарт цагдаа нар байсан бөгөөд жагсагчдыг явахыг шаардсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Үүний дараахан жагсагчид руу үл таних хэсэг хүмүүс ойртон ирсэн нь энгийн хувцастай хамгаалалтын ажилтнууд байсан аж. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгт эдгээр хүмүүс жагсагчдыг түлхэж, цохиж байгааг харуулжээ.

"Шинэ дорнын орны Кайфэн" банк, Жэчэн Хуанхуай нийгэмлэгийн банк, Шанцай Хүймин дүүргийн банк, Южөү Шин Минь Шэн тосгон дэх банкууд дөрөвдүгээр сараас хойш харилцагчдынхаа хадгаламжийг царцаасан байна. Үүнээс болж олон мянган үйлчлүүлэгч Жэнжоу руу очиж, мөнгөө авах гэж оролдсон боловч чадаагүй аж.

Хятадын Банк, даатгалын зохицуулах хороо өнгөрсөн сард тосгоны банкуудын гол хувьцаа эзэмшигч "Хэнань Нью Фортун" хэмээх компани төрийн мөнгийг авахдаа гуравдагч этгээдийн платформ, эсвэл мөнгө зуучлагч ашигласан гэж мэдэгджээ.  Тус компанийг санхүүгийн гэмт хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд одоогоор эрх баригчид шалгаж байгаа аж.

Хэнань хотын цагдаа нар "Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эмх цэгцтэй явагдаж байна" гэж мэдэгджээ.

Хятадын төрийн мэдлийн CCTV орон нутгийн засаг захиргаа харилцагч банкуудын хадгаламж байршуулсныг шалгахаар ажиллаж байна гэж албаны хүний тайлбараас иш татан мэдээлжээ. Албаны хүн "Хямралыг шийдвэрлэх төлөвлөгөөг ойрын хугацаанд зарлах болно" гэж нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж