Палеонтологичид өнгөрсөн Пүрэв гаригт үлэг гүрвэлийн нэгэн шинэ төрөл илрүүлжээ. Тус динозавр нь аварга том биетэй, махчин ба Меракс гигас гэж нэрлэсэн байна. Шинэ төрөл нь Тиранозаурус батаартай төстэй, том толгой, жижигхэн гартай.
"Current Biology" сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын мэдээлснээр, урд мөчүүд нь жижиг байсан нь хувьслын санамсаргүй тохиолдол биш аж. Харин тухайн үеийн махчин амьтдад амьд үлдэх тодорхой давуу тал болжээ. Судлаачид 2012 онд анх гавлын яс олж илрүүлсэн ба тэр цагаас хойш Аргентины хойд хэсгийн Патагония мужид хээрийн экспедиц хийж, дөрвөн жилийн хугацаанд энэхүү олдворуудыг олж авсан байна.
Төрөл зүйл "Meraxes gigas" нь "Мөс ба галын дуу" цуврал номын луугийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд "Хаан ширээний тоглоом" телевизийн шоуд гардаг. Олдвор нь 45 сая орчим жилийн настай, дөрвөн метр тонн жинтэй нас барсан гэж судлаачид өөрсдийн дүгнэлтдээ дурджээ. Тэд одоогийн Аргентинд 90-100 сая жилийн өмнө үлэг гүрвэл амьдарч байсан гэж үзсэн байна.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ