"Орос крантаа хааж болзошгүй тул бэлтгэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.07.12-нд нийтлэгдсэн

"Орос крантаа хааж болзошгүй тул бэлтгэх хэрэгтэй"

"Орос крантаа хааж болзошгүй тул бэлтгэх хэрэгтэй"

ОХУ Балтын тэнгис дэх "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан Германд нийлүүлдэг байгалийн хийг жил бүрийн засвар үйлчилгээний ажлын улмаас 10 хоног зогсоолоо.

Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек хийн тээвэрлэлтийг дахин сэргэхгүй байж болзошгүй тул Европын холбооны орнууд бэлтгэлтэй байх ёстойг анхааруулав. Тэрбээр "Кремль байгалийн хийг зэвсэг болгон ашиглаж байна" гэж буруутгажээ. Мөн Хабек Герман Оросын хийнээс хэт хамааралтай болсныг хүлээн зөвшөөрсөн аж.

Шинэ шингэрүүлсэн хий (LNG) нийлүүлэх хоёр хөвөгч терминал оны эцэс гэхэд бэлэн болох төлөвтэй байна.

Германы засгийн газар Орос байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулах, эсвэл бүрмөсөн зогсоох вий гэж санаа зовж байна. Өвлийн улиралд хийн хэрэгцээ ихэсдэг тул жил бүрийн зун шугам хоолойн засвар үйлчилгээ хийх ёстой байдаг ч Орос улс крантаа дахин эргүүлэхгүй байх вий гэдэг асуудалд санаа зовж буй аж.

Дамжуулах хоолой зогссон нь Италид ч нөлөөлж байгаа бөгөөд эрчим хүчний "Eni" групп өнгөрсөн Даваа гаригт  Оросын "Газпром"-оос сүүлийн хэдэн өдрийн нийлүүлсэн дундаж хэмжээнээс гуравны нэг орчмоор бага хий авна гэж мэдэгдэв. Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол Орос улс Европт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийг бүрмөсөн зогсоож магадгүй ба одооноос бэлтгэл хийх хэрэгтэй гэж анхаарууллаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж