Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхэн ойг хамтатган тэмдэглэж буй 2022 оны баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаанд 330 нь гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр морь улс, бүсийн хоёр түрүү, нэг айргийн эзэн билээ.
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар давхилаа. Айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар давхилаа. Цавьдар морь бүсийн уралдааны түрүү, айргийн эзэн юм. Айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан. Бор морь бүсийн уралдааны айргийн эзэн. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун хурдаллаа. Халиун морь улсын наадмын түрүү, айргийн эзэн билээ.
Эх сурвалж: Тод магнай
Холбоотой мэдээ