Төв цэнгэлдэхэд хуушуур 2000 төгрөг, шорлог 20 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхэд хуушуур 2000 төгрөг, шорлог 20 мянган төгрөг байна

Төв цэнгэлдэхэд хуушуур 2000 төгрөг, шорлог 20 мянган төгрөг байна

Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэрэг, оюутан цагдаа зэрэг 1100 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Харин хуушуурын асруудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж байна. Энэ жил хуушуур 2000 төгрөгт хүрчээ. Хоёр жил өнжсөн баяр наадам энэ жил өргөн дэлгэр болж Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн тоо тасрахгүй байна.

Мөн хуушуурын асар хүн ихтэй байх ба хамгийн багадаа 30 минут хүлээж байгаа талаар ярилаа. Үүнээс гадна литр айраг 8000 төгрөг бол, хорхог 30 мянга, шорлог 20 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Х

Сонирхуулахад, "Хүй долоон худаг"-т "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдаж, 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж