НМХГ: Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

НМХГ: Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна

НМХГ: Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  243 улсын (ахлах) байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Төрийн өндөрлөгүүдийн хүлээн авалт, Багануур, Налайх дүүргийн наадамд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 741 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, газын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллаж байна.
Шалгалтын явцад явуулын хоёр лабораторид айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жимснээс дээж авч, шинжилгээнд хамруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт 19400 мкв талбайд (13000 гаруй сандал, 23 ариун цэврийн цэгийн 130 гаруй суултуур, орох гарах 18 хаалга, хогийн цэг нэг) 0.02 хувийн гипохлорид кальци, хлорсептороор халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж