"Ардчилсан намын хүрээ" ёслол болж, төрийн дээд одон медаль гардууллаа

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

"Ардчилсан намын хүрээ" ёслол болж, төрийн дээд одон медаль гардууллаа

"Ардчилсан намын хүрээ" ёслол болж, төрийн дээд одон медаль гардууллаа

АН-аас зохион байгуулж буй төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ Хүй долоон худагт /2022.07.11/ боллоо. Төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагааг нээхээр АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв.


АН-ын дарга С.Эрдэнэ “Хүний жам ёс цагийн урсгал болж өнгөрдөг. Өнгөрснөө бүтээж дархалсан ахмадууд, одоогийн цаг үеийг бүтээж буй дунд үеийнхэн, ирээдүйгээ дархлах залуучууд маань хүрэлцэн ирсэн харагдаж байна. Монгол оронд тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, шударга ёс, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл санаа бүхий улс орны нийгмийн тогтолцоог бий болгох ариун үйл хэрэгт бүгдээр идэвх, зүтгэл гаргаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.

Ардчилсан шударга ёсны орон байлгахын төлөө үнэхээр хичээж байгаа. Цар тахалтай холбоотойгоор олон улсын эдийн засаг маш хүнд үетэй золгож байна. Энэ цаг үед Монгол төрийн явуулж байгаа бодлого харамсалтай нь маш бөөрөнхий,  тодорхойгүй байна. Түүгээр ч барахгүй олон улсын хоригт ороход маш ойрхон байна. Ардчилсан намын байр суурь Монгол улсыг ямар нэгэн хоригт оруулахгүй байхад маш том хөшүүрэг болж байгаа.

 

Бидний хамтын тэмцэл ялалтанд хүргэнэ. Мөн ирэх 2024 онд ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Та бүхэндээ ялалт, амжилт, сайн сайхан бүхний дээдийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Үүний дараа төрийн дээд одон медаль гардуулах үйл ажиллагаа эхэллээ. Шагнал авсан эрхмүүд нь улсдаа 30-аас дээш жил ажилласан буурлууд хөдөлмөрөө үнэлүүлэн авч буйг онцоллоо. Тодруулбал, нягтлан, нярав, тээврийн жолооч, технологийн багш, эдийн засагч гэх мэт олон чиглэлээр улсдаа хүчин зүтгэсэн ахмадууд авлаа. Түүн дотор өдгөө 90 насыг зооглож буй буурай ч энгэрээ цооллоо.

Г.БҮЖИНЛХАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж