Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн цогцсыг Бямба гаригт Токио дахь гэрт нь хүргэсэн байна. Түүний бэлэвсэн эхнэр Акиэ Абэ нөхрийнхөө шарилыг Нара хотоос Токио руу авч явсан аж.
Ерөнхий сайдын хүндэтгэлийн салах ёс Даваа, Мягмар гаригт болно гэж Абэгийн оффис “CNN”-д мэдээлжээ. Оршуулах ёслолыг Токио хотын сүмд зохион байгуулна гэж Японы олон нийтийн телевизийн “NHK” мэдээлсэн. Зөвхөн гэр бүлийн гишүүд болон Абэгийн ойр дотны хүмүүс оролцоно гэж мэдэгджээ. Хүндэтгэлийн салах ёслолыг Абэ Шинзогийн төрөлх Ямагучи мужийн Шимоносэки хотод зохион байгуулна гэх мэдээлэл бий.
Гэмт хэргийн гаралтаараа дэлхийд удаалдаг тус улсад гэгээн цагаан өдөр Ерөнхий сайд асан хүнийг ойрын зайнаас буудаж хөнөөсөн гэх мэдээлэл Япон төдийгүй дэлхий даяар шуугиан тарьж байна. Олон улсын удирдагчид аллагад харамсаж буйгаа илэрхийлж, хүндэтгэл илэрхийлэв.
Эх сурвалж: NHK Japan, Tass
Холбоотой мэдээ