“Наадамчид жилээс жилд улам соёлжиж байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

“Наадамчид жилээс жилд улам соёлжиж байна”

“Наадамчид жилээс жилд улам соёлжиж байна”

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болж өндөрлөлөө. Наадамчин олон цэнгэлдэх хүрээлэнд эгнэн тойрсон цагаан асруудаар зочлон саатсаар буй.

Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жилийн наадмын онцлог нь цар тахлаас үүдэлтэй хоёр жил өнжсөн. Засгийн газраас болон нийслэлийн захирагчийн албанаас зохион байгуулсан сайхан өргөн дэлгэр наадам болж байна.

Цагдаагийн ерөнхий байгууллагын хувьд цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Хөдөө орон нутагт сумд, аймгийн наадам зэрэг болж байгаа учраас тэнд мөн хамгаалалтын ажлыг зохион байгуулж байна. Үндэсний их баяр наадам болж буй төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт нийт 3000 гаруй албан хаагчид наадамчдыг  гэмт хэрэг зөрчилгүй, дэг журамтай наадах нөхцлийг ханган ажиллаж байна.

Мөн баяр наадмын өдөр амралтын өдрүүдтэй нийлж олон хоног амарч байгаа учраас хотын ойролцоох Туул гол, амралт зугаалга, рашаан сувилалын газруудад аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөний нягтрал их байна. Үүн дээр тээврийн цагдаагийн албан хаагч нар хөдөлгөөн зохицуулалт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд наадамчид маань жилээс жилд улам соёлжиж дэг журамтай байх болсон нь сайшаалтай. Урьд нь  маш олон цагдаагийн албан хаагч нар гарч хамгаалдаг байсан бол одоо аль болох цагдааг цөөн хүчээр дайчилж байгаа ч бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр халаасны хулгай, хүүхэд төөрөх зэрэг ийм асуудлууд байна. Энэ бүхэн дээр цагдаагийн байгууллага бэлэн байдалд ажиллаж байгаа.

Цэнгэлдэх тойрсон машины зогсоолуудад мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл гаргаж байна. Хоёр жил өнжсөн болоод ч тэр үү, энэ жилийн наадам их өнгөтэй сайхан, инээд баясалтай байна. Наадмын дараа ч мөн хар бараан мэдээгүйгээр эргэн уулзацгаая” гэв.

 

Г.БҮЖИНЛХАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж