Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана.
Тувагийн 3 бөх хоёр давлаа
Хүчит бөхийн хоёрын даваа эхэллээ. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Тувагийн бөх Монгуш Сылдыст, улсын арслан Д.Ганхуяг Тувагийн бөх Сайын Белект, улсын гарьд Д.Рагчаа Тувагийн бөх Карасал Цэдэн-Очирт тус тус өвдөг шороодлоо. Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр тэргүүтэй аварга, арслангууд хоёр давав.
МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр өвдөг шороодлоо
Хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна. Гавьяат тамирчин, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт аймгийн харцага Ө.Дүүрэнбаяр өвдөг шороодлоо. Тэрбээр аймгийн начин Э.Батсуурьд унав.
Цагаан сарын түрүү бөх Э.Мөнхжаргал өвдөг шороодлоо
МУГТ, аймгийн арслан Х.Цагаанбаатар өвдөг шороодлоо
Хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нэгийн даваанд сумын заан Б.Бат-Эрдэнэтэй барилдаж, өвдөг шороодлоо.
Монголын мистер Т.Батнасан нэг давлаа
Монголын 30 дахь мистер сумын заан Т.Батнасан нэгийн даваанд аймгийн хурц арслан Я.Адъяасүрэнг давлаа. Мөн сэтгүүлч Ч.Лодойсамбуу улсын заан Д.Амгаланбаатарт, Кекүшюзан Д.Батбаяр улсын начин Н.Мөнхжаргалд тус тус өвдөг шороодлоо.
Тувагаас ирсэн 5 бөх нэгийн даваанд давлаа
ФОТО: Нэгийн давааны торгон ашгнууд
Б.Гантогтох гарьд, Д.Бумбаяр заан тэргүүтэй бөхчүүд уналаа
Баяр наадмын нэгийн давааны онцлох барилдаануудын тоймыг хүргэе. Нэгийн даваанд Улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Лхагвасүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, улсын харцага Г.Элбэг, Г.Батбаяр нар өвдөг шороодлоо. Д.Бумдбаяр заан болон залуу бөх Ө.Өсөхбаяр нарын барилдаанд будилаан гарч, засуулын буруутай үйлдлийн улмаас Д.Бумбаяр давсан аж. Гэвч энэхүү байдлыг засч залруулан залуу бөх Ө.Өсөхбаярт давааг нь өгч, тус барилдаан дээр ажилласан хоёр залуусыг энэ удаагийн баяр наадамд ажиллалуулахааргүй болжээ.
Дархан аварга А.Сүхбат барууны магнайг булаалдаж, барилдсангүй
Дархан аварга А.Сүхбат барилдахаар бүртгүүлсэн ч зүлэг ногоон дэвжээнээ зодоглосонгүй. Тэрбээр барууны магнайд гарах гэж дархан аварга Г.Өсөхбаяртай барьцаж эцэстээ барилдсангүй.
Ийнхүү зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, барууны магнайд дархан аварга Г.Өсөхбаяр гарлаа.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн давааны оноолт гарчээ
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2014 бөхийг магнайлан гарах бол түүний араас дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.
Харамсалтай нь, Ч.Санжаадамба аварга энэ жил зодоглохгүй аж. Сонирхолтой бөхчүүдээс дурдвал, Кекүшюзан Д.Батбаяр, сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Тува, Халимаг, Буриад, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн давааны оноолт гарчээ.
Холбоотой мэдээ