Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг | News.MN

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-11 46.147.101.102

01865653 >> Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү –> https://cutt.ly/girl01646

Avatar

РАВДАН 2022-07-11 124.158.66.19

Энэ бол Орос Монголын ганбат найрамдлын эсрэг гутамшигтай явдал болж бн. Үнэндээ Чингэс гэдэг хүн байсан эсэхийг хэн ч мэдэхгүй, байсан ч монгол хүн байсан эсэхийг ч мэдэхгүй. Оросын түүхчид бол Казак хүн байсан гэдгийг барим тавим хэлж бн. Гэтэл Агуу Путин бол одоо ч амьд байна, түүний зураг хамаагүй бодитой. Энэ Хүрэлсүх хэний хүчээр ерөнхийлөгч болчихоод өнөөдөр Путины сэтгэлд сэв суулгаж зүрхэлдэг байна?

Avatar

J. Erka 2022-07-11 66.181.160.82

Маш зав шийдвэр гаргав. Их Хаан Тэмүүжин-Чингис төрж, нэгдсэн Монгол Улсыг байгуулаагүй бол бид өнөөдөр байхгүй, үнэрч үгүй, нэр ч үгүй,сүнс ч үгүй байх байлаа. Тэр суут хүний хосгүй, үнэлэхийн аргагүй гавъяагаар Монголчууд бид үлдэж хоцорсон ажгуу … Түүнийг үгүйсгэх этгээд аваас хосгүй мунхаг өөр соёл, үндэс тээгч "хүн" байсан, одоо ч байгаа, цаашид ч байх бөлгөө … тэдгээр хүмүүн нь Монголыг доройтуулах бүх мухай зүйлийг нийгмийн бүх давхаргад хийх тул ардын сэрэмж, оюунаа умартаж болохгүй

Avatar

Зочин 2022-07-11 213.87.136.204

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж