А.Сүхбат Төв аймгийн наадамд зодоглож гурвын даваанд өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

А.Сүхбат Төв аймгийн наадамд зодоглож гурвын даваанд өвдөг шороодлоо

А.Сүхбат Төв аймгийн наадамд зодоглож гурвын даваанд өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн наадамд Монгол туургатны бөхчүүд урилгаар ирж барилдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн тэгш ойг тохиолдуулан олон жил барилдаагүй аварга, арслан тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

Тэдний нэг нь дархан аварга А.Сүхбат юм. Тэрээр Төв аймгийнхаа наадамд зодоглож хоёр давжээ. Гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шороодсон байна.

Өдгөө 51 настай А.Сүхбат аваргын тухайд улс төрөөс хөндийрөөд хэсэгтээ чимээгүй байсан. Бөх хүнийхээ хувьд тэрбээр төрийн наадамд 2000, 2001, 2004 онуудад түрүүлж, 11 удаа шөвгөрч байсан цагийг эзэлсэн дархан аварга билээ.

А.Сүхбат 2006 оны наадамд бөхийн спортоос зодог тайлж буйгаа зарлаж шуугиан тарьж байв. Үүний дараагаар 2014 оны наадамд Г.Өсөхбаяр аваргатай "Зүүний магнай" булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд гарч байв. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байлаа. Тус барилдаанд тэрбээр барилдалгүй тахимаа тайлж өгсөн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж