Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгон дээр Худалдаа, хөгжлийн банк “Хуримтлалтай Монгол ” аяныхаа Супер урамшууллын эзэндээ 1 өрөө байрыг нь гардуулан өглөө.
Хуримтлалтай Монгол аяны тохирол 7 сарын 9-ний өдөр Боловсрол ТВ-р орон даяар шууд цацагдан хүрсэн юм. Аяны хүрээнд нийт 100 харилцагчаа 500,000₮ – 2,000,000₮ -р урамшуулсан. Мөн СУПЕР УРАМШУУЛАЛ болох Нисэх гарден хотхоны 1 өрөө байрны эзнийг тодрууллаа. Супер урамшууллын эзний баярт мөчийг хайрт гэр бүл, аав, ээж нь хамтдаа хуваалцсан юм.
Супер урамшууллын эзэн Б.Юмжирдулам:
Сайн байна уу? Би 2008 оноос хойш 14 дэх жилдээ Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлж байна. Би үнэхээр Хуримтлалтай Монгол аяны Супер урамшууллын эзэн болчихно гэж бодоогүй. Гэхдээ ядаж мөнгөн хадгаламжийн эрх хожчихоосой гээд битүүхэндээ найдаад л байсан. Тохирол явагдаж байх үеэр би хөдөө байсан. Банкнаас залгахад итгэж өгөөгүй, тоглоод байгаа юм уу гэж бодоод. Тэгээд live ухраагаад үзсэн чинь яах аргагүй супер шагналын эзэн болсон байсан. Үнэхээр шокт ороод үгээр хэлэмгүй их баярлаж байна. Баяр наадмынхаа өмнө 100, 101 жилийн босгон дээр ийм том шагналын эзэн болсон нь их ховор хувь тохиол байхаа. ХХБ-ны нийт хамт олонд үнэхээр их баярлалаа, мөнгөө хадгалуулаад, хүүгээ аваад дээрээс нь ийм том урамшуулал авна гэж байх уу даа. Үнэхээр их баяртай байна. Та бүхэн маань ч гэсэн дараа дараагийн байрны эзэн болоорой гэж хүсэн ерөөе.
Дашрамд дурдахад Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” урамшуулалт аян нь 2022 оны турш үргэлжилнэ. Та бүхэн 6 ба түүнээс дээш сартай хугацаатай хадгаламждаа нэмсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч 9-р сард тодрох 50,000,000₮-н үнэ бүхий Зуслангийн байрны эзэн болох боломжтой.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ.
Холбоотой мэдээ