Яруу тунгалаг төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа намирах ахуйд омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраана. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин эх нутаг мину. Өвгөдийн өвлүүлэн үлдээсэн Монгол нутагт дэнж хотойлгон нааадам эхэллээ.
Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах билэг тэмдгийг онцгойлон гаргаж, туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг.
Нэгэн цагт бидний хаад “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн дардас бүхий хаш эрдэнийн тамга барьж, төр ёсны сүрийг илтгэж явсан билээ.
Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас бидний өвөг дээдэс болсон анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьсан ч гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд Японы эрэг орчимд живсэн монголчуудын онгоцноос Ромын легионеруудын дуулга олдсон нь 13 дугаар зууны байлдан дагуулалтаараа бидэнд тэд зүтгэж байсныг нотлох ажээ. Тэгвэл сүүлийн үед олдож буй археологийн олдворууд монголчуудын өвөг дээдэс болсон хүннүчүүд 2222 жилийн өмнө ч биш, тэртэй 3500 жилийн өмнө төрд улсаа байгуулж байсан баримтыг дэлгэж байна. Тийм ээ, бид их гүрэн. Аргаа барахдаа хятадууд цагаан хэрэм бариулан мөнхийн дайсан нүүдэлчдээс газар нутгаа тусгаарлах оролдлого хийсэн нь өнөөдөр хүний түүхийн туршид баригдсан хамгийн том уран барилгын байгууламж хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Аугаа гайхамшигт хэрэм бариулахад хүргэсэн ард түмэн бүр ч гайхамшигтай биш гэж үү. Түүнээс гадна Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа.
Төв Азийн нүүдэлчин. Туурга тусгаар Монгол Улс. Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам. Хэчнээн сайхан бэ. Хэчнээн яруу уянгалаг гээч.
Олон арван жилийн өвөр хоорондын тэмцлийн сүүлчээр монголчууд манж угсаатанд тусгаар тогтнолоо бүрэн алдаж, хараат болсон ч, харц дээгүүр явдаг зон олон харц доогуур толгой бөхиймөл явах болсон ч гэлээ Монголын олон зоригт аавын хүүхэд олон арван удаагийн зэвсэгт бослогынхоо хүчинд өдгөө өвгөдийн үлдээсэн газар шороо, өв соёлтой батлан хамгаалж чадсан түүхт ойнууд.
Хурдан морины төвөргөөн, унаач хүүхдийн гийнгоо, хүчит бөхчүүдийн барилдаан, эрхий мэргэн харваачид энэ наадмын чимэг.
Омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадарна. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин, эх нутаг мину. Монгол наадам мину. Дэлгэр монгол нутагтаа дэнж хотойтол сайхан наадаарай.
Холбоотой мэдээ