Ардын хувьсгалын түүхт 100 , 101 жилийн ойн наадамд олон сонирхолтой үйл явдал тохионо. Тухайлбал, дархан аварга Х.Баянмөнх түүний хүү улсын гарьд Б.Гантогтох, хүргэн хүү дархан аварга А.Сүхбат, зээ хүү аймгийн начин С.Хангай нар наадмын торгон ногоон дэвжээнээ зодоглох гэнэ.
Дархан аварга Х.Баянмөнх энэ жилийн наадмаар зодог тайлж буйгаа зарлаж байгаа бөгөөд түүний цолыг тавын давааны өмнө дуудаж, хүндэтгэл үзүүлэх аж. Үүгээр ч зогсохгүй буурал аваргын шавь нар болох дархан аварга А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, улсын аваргууд болох О.Балжинням, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нар багшдаа хүндэтгэл үзүүлэн бүгд барилдахаар бүртгүүлжээ.
Төв аймгийн баяр наадам өчигдөр өндөрлөсөн бөгөөд энэхүү наадамд дархан аварга А.Сүхбат өөрийн хүү С.Хангайн хамтаар барилдсан. Аварга гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шороодсон бол түүний хүү нэгийн даваанд аймгийн начин Б.Дэлгэрдалайд унажээ.
Холбоотой мэдээ