Блинкен Японд төлөвлөөгүй айлчлал хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

Блинкен Японд төлөвлөөгүй айлчлал хийхээр болжээ

Блинкен Японд төлөвлөөгүй айлчлал хийхээр болжээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан нарийн бичгийн дарга Антони Блинкен Токиод очиж эмгэнэл илэрхийлнэ хэмээн АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ. Төрийн департамент төлөвлөгөөгөө Бямба гаригт /2022.07.09/  хийсэн мэдэгдэлдээ зарлав.

Блинкен яг одоо Тайландад айлчилж байна.  Тэрбээр  Японд түр саатаад АНУ-д буцаж ирэх төлөвтэй байна.  Түүний Токиод хийх аялал өмнө нь төлөвлөгдөөгүй байсан юм. Мэдэгдэлд Блинкен Японб байх хугацаандаа өндөр албан тушаалтнуудтай уулзана гэжээ.  Түүнийг Даваа гаригт  Японд ирэх төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт Японы Элчин сайдын өргөөнд зочилж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зуржээ.  Тэрбээр "Энэ бол түүний эхнэр, гэр бүл, Японы ард түмэнд төдийгүй дэлхий дахинд хохирол" гэж бичжээ. 

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж