Абэгийн алуурчин Окаяамад аллага үйлдхээр төлөвлөж байжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

Абэгийн алуурчин Окаяамад аллага үйлдхээр төлөвлөж байжээ

Абэгийн алуурчин Окаяамад аллага үйлдхээр төлөвлөж байжээ

Өнгөрсөн Баасан гаригт  Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудсан гэмт хэрэгтэн Нарад аллага үйлдхээс нэг өдрийн өмнө баруун зүгийн Окаяама хотод болж байсан сонгуулийн сурталчилгаа явуулах байр руу очсон байна. Тэцүяа  тус газар элсэх ажиллагаа явуулж байсан тул халдлага үйлдэх төлөвлөгөөгөө хойшлуулсан гэж мэдэгджээ.

Абэ баруун зүгийн Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж нас барсан юм.  Цагдаа нар сэжигтнээр  41 настай тус хотын оршин суугч, эрхэлсэн тодорхой ажилгүй Ямагами Тэцуяаг баривчилсан.

Мөрдөн байцаалтын эх сурвалжууд өмнө нь Ямагами хэрэг үйлдхээс өмнөх өдөр нь Окаяама зэрэг сонгуулийн сурталчилгааны газруудад очсон гэж хэлснийг иш татсан байна.Сэжигтэн хожим нь мөрдөн байцаагчдад экс ерөнхий сайдыг Окаяамад алахаар төлөвлөж байсан ч үүдэнд оруулах журамтай байсан тул чадаагүй  гэж мэдэгдсэн байна.

Окаяамад  болсон сурталчилгааны  газарт оролцогчид  орохдоо нэр, хаягаа бичих ёстой байв.  Эх сурвалжийн мэдээлснээр Ямагами тэнд нэрээ бичээгүй нь нотлогдсон. Сэжигтэн Ерөнхий сайд асаныг алах боломжийг хэсэг хугацаанд хүлээж, зөв ​​газраа хайж байсан байж магадгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

Эх сурвалж:NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж