Өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

Өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана

Өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагт ажиллана

Баяр наадмын өдрүүдэд  эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллана. Нийслэл, аймгуудын эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангах юм.

Сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүд долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд 10.00-15.00 цагийн хооронд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төв тус бүрд жижүүр эмч, сувилагч нар ажиллах ба товлосон болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэхгүй.  Тухайн өвчтөнд ямар нэг зовуурь илэрсэн, эмчид хандах шаардлага гарсан тохиолдолд жижүүр эмч нар үүргээ гүйцэтгэх аж.

Наадмын өдрүүдэд Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв хоёр кабинетаар ажиллана. Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинет дээрх өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин Яаралтай тусламжийн төв 24 цагийн турш тасралтгүй дуудлага үйлчилгээг үзүүлнэ.

Түүнчлэн ЭХЭМҮТ, Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв буюу Яармагийн 300 ортой эмнэлэгт яаралтай тусламжийн үйлчилгээ, лаборатори, эхо, рентген 24 цагаар ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж