ТЦА: Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замыг хаана

Хуучирсан мэдээ: 2022.07.11-нд нийтлэгдсэн

ТЦА: Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замыг хаана

ТЦА: Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замыг хаана

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Наадмын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 580 алба хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад гудамж, замд ажиллана. Үүнд Хүй 7 худагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо ороогүй. Наадмын Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооноос бэлтгэсэн зогсоолуудад алба хаагчид хяналт тавьж ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолын тоо хязгаарлагдмал байгаа учир нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэхийг иргэддээ уриалж байна. Мөн Замын цагдаагийн газраас иргэдийг хөдөлгөөнд оролцож байгаа үед ая тухтай, осол авааргүй зорчуулах үүднээс хяналтын цэгүүд гаргасан.  Мөн хэд хэдэн байршилд зам хаана.

Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хойно буюу Гандигийн гудамж, урд буюу Нийслэл хүрээ өргөн чөлөөг долдугаар сарын 11-12-нд хязгаарлана. Хязгаарлалттай бүсүүдэд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд болон шуурхай албаны тээврийн хэрэгслүүд, нийтийн тээвэр явна.

Тухайн хязгаарлалтын бүсийн оршин суугчид буюу Хан-Уул дүүргийн 15, 18-р хорооны иргэдэд тухайн хорооны Засаг даргаас зөвшөөрөл олгоно. Тухайн хороодын иргэн иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн гэрээ гэсэн бичиг баримтын аль нэгийг зөвшөөрлийн хамт үзүүлж хөдөлгөөнд оролцоно.

Иймд нийт хөдөлгөөнд оролцож байгаа иргэд та бүхэн зохих зөвшөөрлийг авч, заасан маршрутын замаар хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хүй 7 худагт шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг нэг урсгалд оруулдаг. Тухайн үеийн нөхцөл байдал, хөдөлгөөний эрчмээс шалтгаалан шийдвэр гаргана. Энэ талаар иргэдэд тухай бүрд мэдэгдэж ажиллана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж